Thursday, March 1, 2012


Компьютер худалдаж авахдаа
анхаарах зүйлс
                       
ХАТУУ ДИСК
Мэдээж хэрэг, ажлын эсвэл хувийн зорилгоосоо хамаарч компьютерийн тань хард 40 гб-аас дээш багтаамжтай байх ёстой. Харин компьютерийн хард буюу хатуу диск нь техник технологийн хувьд бүгдээрээ адилхан боловч багтаамж хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн үед ашиглагдаж буй хард диск нь 5200m, 7200m, 11000m гэсэн хурдтай байгаа бөгөөд зориулалт, төрлүүдээсээ хамааран янз бүр байна. Та ямар зориулалтын компьютер худалдаж авах гэж байна, түүндээ таарсан тeхникийн үзүүлэлттэй тохирсон хардыг суурилуулах хэрэгтэй. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй хард диск нь SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн бүтээгдэхүүнүүд юм.

 Оффисын Ажилчдын Эрүүл Мэнд

Зарим байгууллагууд єєрсдийн оффис, орчин нєхцєлдєє тааруулан компьютертай хэрхэн харьцах тухай дүрмийг боловсруулан баримталж байгаа бол коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийтлэг дүрмүүдийг заадаг байна. Учир нь оюутнууд компьютерийг ихээр хэрэглэдэг тєдийгүй ирээдүйн мэргэжилтнүүд компьютертай зайлшгүй харьцах нь мэдээж болохоор тэр биз ээ. Зарим орны сургуулиудын сургалтын хєтєлбєрт компьютерийн эрүүл мэндийн хичээл багтсан бол заримд нь шинээр элссэн оюутнууддаа компьютерийн эрүүл мэндийн тухай гарын авлага тараадаг байна. Мєн оюутнууд болон ажилчид єєрсдийн эмчдээ байнга үзүүлэх ёстой зэргээр дүрэмдээ тусгаж єгсєн байдаг байна. Бид сая компьютерийн ард хэрхэн зєв суух ёстой болон компьютерийн жижиг хэсгүүд бидний эрүүл мэндэд яаж шууд нєлєєлдгийг мэдэж авлаа. Одоо харин компьютер дээр ажилладаг хүмүүс орчин нєхцєл, єрєєний зохион байгуулалт, компьютерийн бусад тєхєєрємжүүдээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нэмэлт хэдэн зүйлийг авч үзье. Хэрвээ та ямар нэг хэмжээгээр байгууллага удирддаг л бол ажилчдынхаа эрүүл мэндийг зайлшгүй анхаарах л ёстой. Харин та оффисын ажилчин буюу эсвэл гэртээ ажлын єрєєтэй бол єрєєний орчин нєхцєл таны эрүүл мэндэд хэрхэн нєлєєлдгийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй.