Monday, February 13, 2012

Хүүхэд ба компьютер
Хэрвээ та хүүхэдтэй бол энэ хэсгийг заавал уншаарай. Найман настай нэгэн хүү гэртээ болон сургууль дээрээ үргэлж компьютер ашиглаж найзууд руугаа, эмээ євєє рүүгээ захиа бичиж чатладаг. Тэр хэдэн цагаар суудаг бєгєєд саяхан эмчид үзүүлтэл түүний хараа тогтворгүй болж, цаашид муудна гэжээ. Арван настай хүү ихэнх цагаа сургуулийнхаа компьютер дээр найзуудтайгаа чатлаж єнгєрєєдєг. Чатлахаас гадна гэрийн даалгавраа бас компьютер дээр хийдэг байна. Тэр компьютер дээр ажиллаж байхдаа ширээн дээрээ гараа хэсэг зуур л тавьдаг, эсвэл товчлуур дээр хэдхэн тогшоод л гараа амраачихлаа гэж боддог байжээ. Энэ бүгдийн эцэст тэр хурууны эмгэгтэй болж, хурууны үзүүр мэдрэхүйн сааталд орсон байна.


Таван настай хүү компьютер тоглохдоо аавынхаа суудаг сандал дээр суудаг. Түүнд єєрт нь таарсан компьютер, ширээ сандал гэж байхгүй. Тэр дэлгэц рүү хэт тонгойн суудгаас болж нуруу болон хүзүүний эмгэгтэй болжээ. Түүнээс гадна хэт их тоглодгоосоо болоод шєнє тавтай унтаж, амарч чадахгүй цочин сэрж, бие нь ядарч сульдан, стрессд орж эхэлжээ.

Компьютер хэдий маш ашиг тустай, хоббигоо хєгжүүлэх, сурч боловсроход голлох нєлєєтэй хэдий ч энэ мэтчилэн компьютерийн хүүхдэд үзүүлэх хор нєлєє их. Билл Гэйтс єєрийнхєє хүүхдүүдийг телевиз ба компьютерийн ємнє 45 минут, харин амралтын єдрүүдэд 1 цагийн турш сууж болно гэжээ. Хүүхдүүд нь түүний энэ журмыг үнэхээр мєрддєг болов уу? Би лав итгэхгүй байна. Билл Гэйтсийг худалч гэх гээгүй юм шүү, зүгээр тэр ажил дээрээ ихэнх цагаа єнгєрєєдєг, гэртээ хүүхдүүдтэйгээ тийм олон цагаар хамт байдаг гэдэгт итгэж єгєхгүй л байна. Тийм ээ, эцэг эхчүүд хүүхдэдээ хяналт тавьж чадаж байгаа гэж боддог ч таны тавьсан Билл Гэйтсийнх шиг дүрэм тэр бүр мєрдєгдєж чаддаггүй.

Хүүхэд тань компьютерийн ард удаан суувал ємнє бичсэн учрах аюул, нєлєєнүүд, євчин эмгэг хүүхдийг ч бас тойрч гарахгүй дайраад гарна. Хүүхэд нас бол єсєж том болж байгаа нас. Тэгэхээр наад зах нь түүний суух компьютерийн ширээ сандлын харьцаа байн байн єєрчлєгдєнє гэсэн үг. Бидний суудаг ширээ сандал дээр хүүхэд сууж болохгүй нь тодорхой. Үүнд дараах хэдэн аргууд танд туслах болно.
Сандал дээрээ хүүхдээ суулгах нэмэлт суудал байрлуул
Энэ бол хамгийн хялбар арга. Хүүхдэдээ дахиад сандал ширээ бэлдэж бєєн тєвєг болж байхаар хүүхдэдээ таарсан тогтвор сайтай, ая тухтай нэмэлт суудал бэлдээд л авчих. Тэгээд хүүхэд тань суух болохоороо түүнийгээ таны сандал дээр тавиад л суучихна шүү дээ. Эсвэл єндєр намхныг нь тохируулдаг сандалтай бол хүүхдэдээ тааруулаад єндєрсгєх хэрэгтэй. Ингэхээр таны хүүхдийн хєл газар хүрэхгүй болно. Үүнийг шийдэхэд бүр ч амархан. Түүнд таарсан хєлийн тавиур бэлдэхдээ нүсэр том юм бодох хэрэггүй, таарсан цаасан хайрцаг, эсвэл хэдэн том зузаан ном давхарлаад тавьсан ч болохгүй юм байхгүй. Мэдээж таны сандлын түшлэг нааш цааш болгож тохируулдаг байх ёстой, хэрвээ тийм биш бол нуруунд нь дэр тохируулан тавьж єгч болно. Ингээд л гүйцээ.
Мауз ба кейборд
Мауз, кейборд хоёр дээр анхаарах зүйлсүүд таны хүүхдэд ч бас хэрэгжинэ. Гэхдээ хамгийн гол нь таны хүүхдийн гар таныхаас хамаагүй жижиг байгаа болохоор маузаа жаахан анхаарах хэрэгтэй. Хүүхэд чинь жижигхэн жаахан гараараа том маузны товчийг дарах гэж багагүй хүч гаргана. Олон хуруугаараа удирдаж болдог зурган дээрх мауз бол хүүхдэд зориулсан хамгийн сайн шийдэл юм. Ер нь тэгээд анх компьютер авахдаа л хүүхэдтэйгээ марталгүй, хүүхэд томчуул аль нь ч хэрэглэсэн эвтэйхэн дизайнтайг сонгож авах хэрэгтэй.
Нүдийг зайлшгүй анхаар
Тэдний нүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Таны нүд євддєг юм чинь хүүхдийн нүд бүр их чилнэ. Хүүхдэд 18-20 инчийн дэлгэц илүү тохиромжтой байдаг. Учир нь хүүхэд дэлгэц дээр гарсан дүрс, бичгийг харахдаа дэлгэцэд хэт ойртохгүйгээр тодорхой харж чадах юм. Ер нь дэлгэц дээр байгаа зүйлсийг харах гэж хүүхэд урагш бєхийх гээд байдаг учраас том дэлгэц хүүхдэд арай тааламжтай байдаг. Мэдээж хэтэрхий том дэлгэц харахад хэцүү байх нь ойлгомжтой. Хүүхэд дэлгэц рүү єлийж харвал хүзүү нь чилэхээс гадна нүдэнд ачаалал єгдєг тул сандлын єндрийг заавал тохируулах хэрэгтэй хэмээн дахин анхааруулъя.
Хүүхэд компьютерийн ємнє удаан суух ёсгүй
Танай хүүхэд хамаг байдгаа мартатлаа компьютерийн ємнє хэзээ ч сууж болохгүй. Та л үүнийг сэргийлж чадахаас биш тэд єєрсдийгєє хянана гэж огт бүтэхгүй зүйл. Хүүхэд ямар ч амралтгүйгээр 30 минутаас илүү суух ёсгүй. Ядаж 30 минут болоод нүдээ компьютерийн дэлгэцээс холдуулж, цонхоор гадагш хэсэг зуур харах нь хамгийн энгийн бєгєєд үр дүнтэй арга юм. Тэгээд дараа нь гар хєл, нуруу хүзүү гээд зарим хэсгүүдээ хєдєлгєх энгийн дасгалуудыг хийж болно. Учир зүггүй биеийн дасгал хийхээсээ хүүхэд тань тєвєгшєєгєєд байвал та ойр зуурахан зарчих. Энэ нь зальтай бєгєєд амар арга юм. Танд ойр зуурын юм дєхүүлээд єгєхєєсєє тєвєгшєєх нь арай л бага байх болов уу. Бас хамтдаа явган явах, тоглох, толины ємнє бүжиглэх нь зугаатай дасгал болно. Ер нь бол дэлгэц буюу компьютер, телевиз, видео тоглоомын ємнє єдєрт 1-2 цаг суух ёстой гэж эмч нар зєвлєдєг. Тэгэхээр аль болох хүүхэдтэйгээ хамт байж, ямар нэгэн зүйлийг хамт хийж, хамт тоглож байвал таны хүүхэд дэлгэцийн ємнє бага цаг єнгєрүүлэх болно. Мєн єєрийнх нь єрєєнд компьютер тавьж єгєхгүй байх хэрэгтэй. Хэрвээ єрєєнд нь компьютер байрлуулаад єгчихвєл бүх юм хяналтаа алдана гэсэн үг.
Юу хийж байгааг нь боломжоороо хяна
Хүүхдээ боломжийнхоо хирээр хянаж байх хэрэгтэй. Хэрвээ ямар ч хяналт байхгүй бол хүүхэд тань сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх гээд єєрт хэрэгтэй зүйлсээ хийхийн оронд ямар ч ашиг тусгүй зүйл хийн эрүүл мэндээ муутгах болно. Интернэт рүү орж єєрт хэрэгтэй мэдээлэл хайхын оронд дэмий сайт руу орвол яах вэ. Энэ дэлхий дээр садар самуун, архи тамхи сурталчилсан, эсвэл эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн сурталчилсан ёс зүйгүй сайтууд олон бий. Компьютер дээр суух хүүхэд ямар ч хяналтгүйгээр эдгээр сайтууд орлоо гэхэд хүмүүжлийн маш сєрєг үр дагаврын эхлэл болно гэсэн үг. Эдгээр сайтууд руу орохоос хориглосон програм хангамж дэлхийд олон бий, үүнийг судлан компьютертаа суулгах хэрэгтэй гэж зєвлєе. Зєвхєн компьютер ашиглах ч биш, телевиз үзэх, компьютер тоглох гээд бүгдэд хараа хяналт хамаатай гэдгийг байнга санаарай.
Аюулгүй байдал хамгаас чухал
Энэ хэсэг нь хүүхдийнхээ юу хийж байгааг хянахтай жаахан тєстэй юм. Гэхдээ та хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангах үүднээс хэд хэдэн зүйлийг хүүхдэдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Эдгээрийг анзаараагүйгээс болоод хүүхдийн биеийн байдал болон танай гэр бүлд маш том гарз хохирол учрахыг үгүйсгэх аргагүй.
Юун түрүүнд компьютерийнхаа залгуур, холболтын утас, єрєєний цахилгааны холболтыг найдвартай аюулгүй байлгаж, ширээ сандал, тавиур зэргийг бат бєх чанартай байлгах ёстой. Компьютер хүүхдийн хєл дээр унаад бэртээчхийг хэн үгүй гэх вэ.
Хүүхэд тань мэйлээ шалгахдаа танихгүй хүнд хэзээ ч хариу бичиж болохгүй гэдгийг єєрт нь маш сайн анхааруулах хэрэгтэй. Хэрвээ танихгүй хүнээс захиа ирсэн бол ээж аавдаа мэдэгдэх ёстойг сайтар захиарай. Энэ бол их тєвєгтэй асуудал. Хүүхдийнхээ нууцыг ч бас хүндлэх ёстой болохоор тэр бүр хувийн захиа руу нь нэвтрээд хянаад байх утгагүй юм.
Хэрэглэгчдээ бүртгэн гишүүн элсүүлдэг сайтууд маш олон байдаг. Тэгэхээр чухал биш ямар ч сайтад хэрэглэгч болж єєрийн утас, гэрийн хаяг, овог нэр гэх мэт хувийн мэдээллээ єгєх ёсгүй гэдгийг мєн л анхааруулж байгаарай. Сайтууд єєрсдийгєє найдвартай гэдэг ч юмыг яаж мэдэх вэ.
Хүүхэд тань єєрийнхєє нууц үгийг хэнд ч хэлж болохгүй. Хамгийн сайн найздаа ч тэр.
Хүүхэд тань таны зєвшєєрєлгүйгээр онлайн худалдаа хийхийг хориглосон нь дээр. Учир нь тэр зєв хийж чадаагүйгээс болоод картаасаа мєнгєє алдаж болно, нєгєє талаар онлайн худалдааны бараа хүргэлтийн нэрийг барин хэн нэгэн аюултай этгээд гэрт чинь ирж таны хүүхдийг залилан, аюул учруулж болзошгүй.
 

1 comment:

  1. CASINO ROOMS AT JAMO - Hollywood Casino - JTA Hub
    J.T. Casino is located 목포 출장마사지 in the heart of Hollywood, 서귀포 출장샵 New York 고양 출장마사지 City and features 3,700 slots, 파주 출장샵 25 인천광역 출장안마 table games, and more than 175 table games.

    ReplyDelete